2019 оны 03 сарын 12-ны өдөр                  Дугаар А/82                Улаанбаатар хот


Ажлын хэсэг байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, 6.1.10, 6.1.11 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/279 дүгээр Захирамжаар батлагдсан “Захирамжлалын баримт бичиг боловсруулах, батлах, хянах, мэдээлэх журам”-ын 2 дугаар хэсгийн 2.4.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын шаардлагад нийцсэн хаяг, хаягийн байгууламж бүхий жишиг гудамжийг дүүргийн нутаг дэвсгэрт  бий болгох ажилд иргэн, хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах дүүргийн дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

            2. Ажлын явцад хяналт тавьж, тайлан мэдээг 14 хоног тутамд хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнд танилцуулахыг Ажлын хэсэг /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

388
6935
101923
5062388

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc