2019 оны 04 сарын 01-ний өдөр                 Дугаар А/98                Улаанбаатар хот

 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн

байдлын зэрэгт шилжүүлэх тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/88 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нийслэлийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” 2019 оны 04 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдахтай холбогдуулан сургуулийн бэлтгэл ажлыг хангах, эрчимжүүлэх зорилгоор Засаг даргын харъяа байгууллагуудыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй.

            2. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, албан хаагчдын амралт, чөлөөг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, идэвх санаачилгатай ажиллахыг байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

            3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2378
7393
81639
4395013

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc