2019 оны 04 сарын 12-ны өдөр                  Дугаар А/126              Улаанбаатар хот

 

Хаягийн зөрчлийг арилгах ажил

зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. “а”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний Улсын Бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн зөрчлийг арилгах үүрэг бүхий ажлыг хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, ажиллах хуваарийг  хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2. Хаягийн зөрчил арилгах арга хэмжээг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулж,  үр дүнг дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг ажлын хэсэг /С.Оюун-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1421
18908
149531
4723746

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc