2019 оны 04 сарын 12-ны өдөр      Дугаар А/127              Улаанбаатар хот

 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион

 байгуулахад шаардагдах хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. “а”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2019 оны А/88 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн анги, ажилтан, албан хаагчид, иргэдийг сургаж дадлагажуулах зорилгоор “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд нийслэлийн хүрээнд зохион байгуулахтай холбогдуулан дүүргийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангах, Онцгой комисс, албадын болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүрэлдэхүүн, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т даалгасугай.

2. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил болон зохион байгуулах, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай зардлын төсвийг хавсралтаар баталсугай.

3. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил болон гамшгийн үеийн нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, нөөц бүрдүүлэхэд шаардагдах 73,140,683 /Далан гурван  сая нэг зуун дөчин мянга зургаан зуун наян гурав/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гүйцэтгэлээр гаргаж зарцуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

4. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд зайлшгүй шаардлагатай эд хогшил, техник хэрэгсэл худалдан авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулж, эд хөрөнгийг данс бүртгэлдээ тусгаж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд үүрэг болгосугай.

 ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

368
6953
101903
5062368

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc