2019 оны 03 сарын 06-ны өдөр      Дугаар А/72                Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

            Монгол Улсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 10 дугаар зүйлийн 10.1, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүний ажил үүргийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө Батлан хамгаалахын сайдын баталсан тушаалуудад заагдсан үлгэрчлэн загварт нийцүүлэн төлөвлөгөөний төсөл, хавсралтуудыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, холбогдох албан тушаалтанд танилцуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батлуулахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын /хурандаа А.Баттулга/-т даалгасугай.
  3. Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.

 

            ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

887
0
73152
4386526

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc