2019 оны 04 сарын 17-ны өдөр      Дугаар А/135              Улаанбаатар хот

 

Хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай

  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Тус дүүрэг болон БНСУ-ын Генгсан аймгийн Хаман сумтай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлийг өргөжүүлж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

            2. БНСУ-ын Генгсан аймгийн Хаман сумын газар тариалан, хүлэмжийн аж ахуйн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж хамтран ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/-т үүрэг болгосугай.

            3. Хамтын ажиллагааны хүрээнд холбогдон гарах зардлыг байгууллагын төсвөөс тухай бүр гаргахыг Төлөөлөн удирдах зөвлөл /Г.Батсайхан/-д, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3742
10055
84428
4150249

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc