2019 оны 04 сарын 17-ны өдөр      Дугаар А/134              Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

                                                                                  

      Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ийн “а” , 29.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар, 2017 оны 9/10 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ :

  1. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 2019 онд хийгдэх тохижилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажлуудын хүрээнд орчны эрүүл аюулгүй, тав тухтай байдлыг хангуулах, өнгө үзэмжтэй байлгах, ажил үүргийн уялдаа холбоог хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн албан даалгаврын хэрэгжилтийг заалт тус бүрээр ханган хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д даалгасугай.
  3. Албан даалгаврын хэрэгжилтийн явц, тайлан мэдээг 14 хоног тутамд мэдээлж ажиллахыг ажлын хэсэг /Ц.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3730
17797
93202
4406576

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc