2019 оны 04 сарын 23-ны өдөр      Дугаар А/139              Улаанбаатар хот

 

Хан-Уул дүүргийн гамшгаас

хамгаалах алба, мэргэжлийн ангийг

шинэчлэн батлах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.8, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/723 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, тэдгээрийг түшиглэн ажиллах төрийн захиргааны болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүргийг тодотгож, бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллахыг алба, ангийн дарга, захирал нарт, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д даалгасугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3613
17718
93085
4406459

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc