2019 оны 05 сарын 08-ны өдөр      Дугаар А/167              Улаанбаатар хот

 

Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг

тооцох ажлын хэсэг байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.15, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Журам, жагсаалт шинэчлэн болон шинээр батлах тухай” 106 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дархан цаазат Богдхан уулын Богины амны зүүн урд талын энгэрт 2019 оны 4 дүгээр сарын 13, 19-ний өдрүүдэд гарсан ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.

            2. Дүүргийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журмын дагуу тогтоосон акт, захирамжаар томилогдсон ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

56
5114
135037
4709252

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc