2019 оны 04 сарын 25-ны өдөр            Дугаар А/140              Улаанбаатар хот

 

Хорио цээрийн дэглэмийг бууруулж,

хязгаарлалтын дэглэмд шилжүүлэх тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоол, нийслэлийн Мал эмнэлэгийн газрын 2019 оны 130 дугаар албан бичгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “Өлзийт” хорооллын “Барилгачид”-ын 2 дугаар гудамж 27 тоотод оршин суух иргэн Б.Бат-Эрдэний аж ахуйд гоц халдварт “Гахайн Африкийн мялзан” өвчин илэрсэн нь тогтоогдон устгал хийж, өвчний шинж тэмдэг голомтод дахин илрээгүй тул хорио цээрийн дэглэмийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс бууруулж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлсүгэй.
  2. Хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлж, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газрын Хан-Уул дүүрэг дэх Мал эмнэлгийн тасаг /Э.Хасбаатар/, 14 дүгээр хорооны Засаг дарга /Н.Наранцацрал/-д тус тус үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2513
7512
81774
4395148

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc