2019 оны 05 сарын 16-ны өдөр      Дугаар А/172              Улаанбаатар хот

 

 

Цэргийн дүйцүүлэх албыг биеэр
 хаалгах тухай

 

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 79, 80 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны  50 дугаар  тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/394 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн Цэрэг татлагын товчооноос 2019 оны  1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар Иргэний хамгаалалтын мэргэжлийн ангид цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаалгахаар хуваарилсан хавсралтад дурьдсан иргэдийг алба хаалгахыг  Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т даалгасугай.

2. Цэргийн дүйцүүлэх албанд элссэн иргэдтэй  цэргийн бэлтгэл болон тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг  Батлан хамгаалах яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, үүрэг гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т даалгасугай.

3. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын цэргийн бэлтгэл болон тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт, үүрэг гүйцэтгэх үеийн хувцас, багаж хэрэгсэл, бусад нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай зардлыг Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус үүрэг болгосугай.

4. Иргэний хамгаалалтын мэргэжлийн ангид алба хаах иргэдийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилж, гэрээ байгуулсугай.

5. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд цэрэг татлагын товчооны дарга /Б.Энхболд/-д үүрэг болгосугай.         

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                           Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

775
0
73040
4386414

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc