2019 оны 05 сарын 15-ны өдөр Дугаар А/181 Улаанбаатар хот
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах
өдөр”-ийгхороодын нутаг дэвсгэрт
тэмдэглэн өнгөрүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/409 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн үйл ажиллагааг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулсугай.
- Дүүргийн хүүхдийн баярын үйл ажиллагааг хорооны хэмжээнд өндөр зохион байгуулахыг Хороодын Засаг дарга нарт, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс /О.Мягмарсүрэн/-т, хүүхдүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг, Цагдаагийн 1 болон 2 дугаар хэлтэс /С.Хүрэлбаатар, Н.Батбаяр/-т, Эрүүл мэндийн төв /Т.Гэрэлсүрэн/-д, Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т тус тус үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д, Нийгмийн бодлогын хэлтэс /Н.Мэндбаяр/-т тус тус даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН