2019 оны 05 сарын 21-ний өдөр                 Дугаар А/191              Улаанбаатар хот

 

 

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах

ажлын хэсэг байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31.1.7, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.5 дахь заалт, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийг шинэчлэн батлах тухай” 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/130 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, 2019 онд зохион байгуулагдах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Бүх нийтийн их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг бүрэн хамруулж оролцуулах, үр дүнг тайлагнаж ажиллахыг ажлын хэсэг /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.

3. Бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцоогүй болон хангалтгүй оролцсон аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьж, хариуцлага тооцон ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т даалгасугай.

4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, чиг үүргээр хангаж, бүх нийтийн их цэвэрлэгээний тайлан мэдээг тухай бүр танилцуулж, ажлаа сурталчилж ажиллахыг ажлын хэсэг /Г.Батсайхан/-т даалгасугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6051
44708
124374
4698589

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc