2019 оны 05 сарын 27-ны өдөр            Дугаар А/199              Улаанбаатар хот

 

Зөвлөл байгуулах, ажиллах

журам батлах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.5, 23 дугаар зүйлийн 23.2, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Гамшгийн эрсдэлийг бууруулах дүүргийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Гамшгийн эрсдэлийг бууруулах дүүргийн зөвлөлийн ажиллах журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд үүрэг болгосугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5831
13291
147785
4722000

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc