2019 оны 06 сарын 03-ны өдөр      Дугаар А/202              Улаанбаатар хот

 

“Эрүүл хөрс – Эрүүл орчин” аян зохион

байгуулах ажлын хэсэг байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Хөрс хамгаалах өдрийг тэмдэглэх тухай” 2017 оны 66 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Аян зохион байгуулах тухай” 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/114 дүгээр тушаалыг тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэдэд хөрсний бохирдлын талаар мэдээлэл, сурталчилгаа хүргэх, нүхэн жорлонгийн стандартыг танилцуулах, хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Эрүүл хөрс – Эрүүл орчин” аяныг 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд зохион байгуулсугай.  

2. “Эрүүл хөрс – Эрүүл орчин” аян зохион байгуулах ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.

3. Аяны зохион байгуулах ажлын удирдамж, аяны хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжүүлж ажиллахыг Ажлын хэсэг /Г.Батсайхан/-т даалгасугай.

4. Батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу аяныг зохион байгуулж, иргэд, олон нийтэд сурталчилж ажиллахыг хороодын Засаг дарга нарт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэг /Г.Батсайхан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

769
21965
84248
4300503

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc