2019 оны 06 сарын 04-ний өдөр                 Дугаар А/212              Улаанбаатар хот

 

 

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай

  

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 ”л”, 29.2 дахь хэсэг, Засгийн газрын Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 2018 оны 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Тус дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Түүхий нүүрс” хэрэглэхийг хориглох тухай тогтоолын биелэлтийг хангахын тулд  иргэн, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхөд хяналт шалгалт хийх  ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  хавсралтаар баталсугай. 

            2. Дүүргийн нутаг дэвсгэрт дулаан үйлдвэрлэдэг болон дулаан түгээх тусгай зөвшөөрөлтэй  иргэн,  аж  ахуйн нэгж байгууллагуудаас бусад 3-15 кВт, 15-100кВт, 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуух эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдэд  хяналт шалгалтыг байнга тавьж ажиллах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар холбогдох арга хэмжээ авч, дээд шатны байгууллагад хүргүүлж ажиллахыг Ажлын хэсгийн дарга /Г.Батсайхан/-д Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.

            3. Түүхий нүүрс тээвэрлэж байгаа иргэн,  аж ахуйн нэгж байгууллагуудыг “Агаарын чанарыг сайжруулах” 2, 4 дүгээр  бүсэд нэвтрүүлэхгүй байх талаар байнга хяналт тавих зорилгоор Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчдыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд  ажиллуулахыг Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/-т, шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч гаргаж ажиллуулахыг  Цагдаагийн хоёрдугаар хэлтэс /Н.Батбаяр /-т тус тус үүрэг болгосугай.

            4. Захирамжийн биелэлтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн дарга /Г.Батсайханд/-д үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

784
21976
84263
4300518

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc