2019 оны 06 сарын 13-ны өдөр      Дугаар А/217              Улаанбаатар хот

 

Баяр наадмын үйл ажиллагааг зохион

байгуулах ажлын хэсэг байгуулах тухай

 

 

            Монгол  Улсын Засаг  захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Хүй долоон худагт баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

            Ажлын хэсгийн ахлагч                              Ч.Базарзаяа              

Нийтлэг үйлчилгээний алба ОНӨААТҮГ-ын захирал

            Гишүүд:                                             З.Буянт                  

Аж ахуйн тасгийн дарга  

            Ц.Одонтунгалаг    

Хүнс, худалдаа үйлчилгээний    хэлтсийн дарга

            Н.Мэндбаяр          

Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

            О.Анхбаяр             

Соёлын ордны дарга

            Ц.Эрдэнэбаатар   

Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал

            Ц.Цогтсайхан         

Хан-Уул агро ОНӨААТҮГ-ын захирал

 

            Нарийн бичгийн дарга:                            Ч.Мөнхгэрэл          

Засаг даргын Зөвлөлийн хурал, шагнал хариуцсан

мэргэжилтэн

 

            2. Үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/, Нийтлэг үйлчилгээний алба ОНӨААТҮГ /Ч.Базарзаяа/, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/, Хан-Уул агро ОНӨААТҮГ /Ц.Цогтсайхан/ нарт тус тус даалгасугай.

 

            3. Баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах хөтөлбөр боловсруулан батлуулж, зохион байгуулалтыг сайтар ханган ажиллахыг ажлын хэсгийн ахлагч /Ч.Базарзаяа/-д үүрэг болгосугай.

 

  

ЗАСАГ ДАРГА                                                           Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

860
22043
84339
4300594

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc