2019 оны 06 сарын 14-ний өдөр            Дугаар А/222              Улаанбаатар хот

 

Аян зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Хот тохижилт цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”, 2012 оны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 61 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байгуулахад дагаж мөрдөх журам”, Улаанбаатар хотын Ерөнхий  менежерийн  2018 оны А/326 дугаар тушаалыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийнаж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоод орчны 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжгүй хайс хашааг буулгаж цэгцлэх, тохижилт, ногоон байгууламж, хаяг, хаягийн байгууламжийг стандартыг мөрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэх орчны тохижилт хийх аяны эхний үе шатыг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд зохион байгуулсугай.

2.  Аяныг заасан хугацаанд зохион байгуулах ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.

3. Аяны хэрэгжилт, үр дүн, тайлан мэдээг 2019 оны 07 дугаар сарын 15-ны дотор танилцуулахыг ажлын хэсэг /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5808
13293
147762
4721977

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc