2019 оны 06 сарын 21-ний өдөр          Дугаар А/228              Улаанбаатар хот

 

Хороо өөрчлөх, шинэчлэн байгуулах

ажлын хэсэг байгуулах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 25/21 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хан-Уул дүүргийн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор зарим хороодыг өөрчлөх, шинээр хороо байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.

            2. Дээрх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, ажлын явцыг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэг  /Г.Батсайхан/-т даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4901
7736
139882
4714097

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc