2019 оны 07 сарын 01-ний өдөр                 Дугаар А/234              Улаанбаатар хот

 

 

Болзошгүй үер, усны ослоос урьдчилан

сэргийлэх арга хэмжээ зохион

байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, Туул голын ай сав газраар хөдөлгөөнт эргүүл ажиллуулах арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

            2. Үерийн аюулд шууд өртөх аюултай бүс, Туул голын ай сав газар, уулын ам, бэл, жалга судгийн амуудаар урьдчилан сэргийлэх, хяналт зохион байгуулах ерөнхий болон хөдөлгөөнт эргүүлийн хуваарь, удирдамж гарган ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т үүрэг болгосугай.

            3. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулахад шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.  

            4. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулахад зарцуулагдах 4,216,434 /дөрвөн сая хоёр зуун арван зургаан мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.

            5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

963
18605
149073
4723288

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc