2019 оны 07 сарын 01-ний өдөр                 Дугаар А/236              Улаанбаатар хот

 

 

Хан-Уул дүүрэгт хог тээврийн авто машин

нийлүүлэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах 

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/529 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжих төсөл арга хэмжээнд Хан-Уул дүүргийн хог тээврийн авто машин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах Үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй баталсугай.

Үнэлгээний хорооны дарга                                  Ц.Бат-Эрдэнэ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга

Гишүүд:                                                         Л.Эрдэнэбат                       

Хан-Уул дүүргийн Тохижилт  үйлчилгээний төв

ОНӨААТҮГ-ын хангамжийн мэргэжилтэн

            Э.Насан-Очир

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын

                                                                        Гэрэлтүүлэг, рекламны байгууламж, СӨХ-ны

                                                                        асуудал хариуцсан мэргэжилтэн                                                                                   

            С.Батсүх                 

3 дугаар хорооны иргэн /зөвшилцсөнөөр/

            Нарийн бичгийн дарга                                         Т.Гантуяа

Худалдан авах ажиллагааны албаны цахилгаан,

дулаан хариуцсан мэргэжилтэн

            2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах Үнэлгээний хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, цаг тухайд нь авч ажиллахыг Үнэлгээний хорооны дарга /Ц.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

            3. Сонгон шалгаруулалттай холбогдолтой бүх баримт бичгээр архивын нэгж бүрдүүлж, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхийг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-д даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

976
18614
149086
4723301

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc