2019 оны 07 сарын 02-ны өдөр      Дугаар А/238              Улаанбаатар хот

 

 

Аян зохион байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын  2017 оны 11, 24 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/305 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/537 дугаар захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Бэлгийн замаар дамжих халдварын эрт илрүүлэг болон тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, идэвхтэй хавьтал илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх, халдварын тархалтыг бууруулах зорилгоор “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх шинжилгээнд зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулъя" аяныг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.

            2. Аян зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, аяны төлөвлөгөөг 2 дугаар, шаардагдах төсвийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

            3. Аяныг зохион байгуулахад шаардагдах 1.480.000 /нэг сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            4. Аян зохион байгуулах удирдамжийг баталж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд, уг аяныг өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн төв /Э.Бодьцэцэг/-д, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан М.Өнөрсайханд тус тус даалгасугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

894
18551
149004
4723219

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc