2019 оны 07 сарын 05-ны өдөр      Дугаар А/249              Улаанбаатар хот

 

 

Цэцэрлэгийн үйл ажиллагааны зохион

байгуулалтад өөрчлөлт оруулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр  зүйлийн 31.1.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны А/50 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн 28 дугаар цэцэрлэгийн барилгын хүчин чадал нэмэгдэж байгаа тул 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн 5 бүлгийг 24 цагийн, 5 бүлгийг 8 цагийн үйл ажиллагаатай байхаар зохион байгуулсугай.

            2. Тус цэцэрлэгт дүүргийн хороодын зорилтот өрхийн хүүхдийг хамруулан, элсэлтийг эцэг эх, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр журмын хүрээнд зохион байгуулахыг Нийгмийн бодлогын хэлтэс /Н.Мэндбаяр/-т, сургуулийн өмнөх боловсрол олгох үйлчилгээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын хэлтэс /Ж.Отгонхорлоо/-т, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг чанартай зохион байгуулахыг 28 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сарантуяад  тус тус үүрэг болгосугай.

            3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

903
18559
149013
4723228

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc