2019 оны 07 сарын 19-ний өдөр                 Дугаар А/257              Улаанбаатар хот

 

 

“Анхаарал, хариуцлага, эрсдэлгүй орчин”

аян зохион байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн орчны аюулгүй байдлыг хангах, эцэг эх, иргэд олон нийтэд сурталчилгаа, нөлөөллийн ажлыг хүргэх зорилгоо р “Анхаарал,  хариуцлага,  эрсдэлгүй  орчин” аяныг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.

2. Аяныг хариуцан зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

3. Аяны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, аяны явц, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг Нийгмийн бодлогын хэлтэс /Н.Мэндбаяр/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд тус тус даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

972
18611
149082
4723297

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc