2019 оны 08 сарын 08-ны өдөр      Дугаар А/283              Улаанбаатар хот

 

 

Сонсох ажиллагаа, хяналт шалгалт явуулах

ажлын хэсэг байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан болон гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох иргэн, аж ахуй нэгж, байгууллагад сонсох ажиллагааг явуулах, Газар зохион байгуулалтын албаны Архивын нэгжид хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн дарга                    Б.Энхболд               

Засаг даргын Тамгын газрын дарга

            Гишүүд:                                             Ч.Бат-Оргил            

Засаг даргын зөвлөх

Ч.Мөнхбаатар         

Газар зохион байгуулалтын албаны дарга

            Г.Тулга          

Дотоод аудитын албаны аудитор

            Нарийн бичгийн дарга                             Б.Очир          

Хууль зүй, архивын тасгийн Эрх зүйн маргаан

шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн

            2. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган үр дүнг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

924
18574
149034
4723249

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc