2019 оны 08 сарын 20-ны өдөр      Дугаар А/291              Улаанбаатар хот

 

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд

хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл

боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр  зүйлийн 29.1, 29.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3  дахь заалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь заалт, Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журмыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэг, ажлын төлөвлөгөөг хоёр, үндсэн чиглэлд тусгах төсөл, арга хэмжээний санал, хүлээн авч нэгтгэх хуваарийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл боловсруулах ажилд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог ханган холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулж 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор танилцуулахыг ажлын хэсэг /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

990
18622
149100
4723315

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc