2019 оны 08 сарын 12-ны өдөр      Дугаар А/290              Улаанбаатар хот

 

 

“Би эко дүүргийн эрүүл иргэн” өдөрлөг

зохион байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2017 оны “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр батлах тухай 11 дүгээр, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого батлах тухай” 24 дүгээр, “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 78 дугаар, Халдварт бус өвчинтэй тэмцэх “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 289 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/320 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн хувийг нэмэгдүүлэх, өвчлөл хүндрэлээс сэргийлэх зорилгоор “Би эко дүүргийн эрүүл иргэн” өдөрлөгийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулсугай.

            2. Өдөрлөгийг зохион байгуулах ажлын хэсгийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            3. Өдөрлөгийн арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэгт /Н.Мэндбаяр/-т үүрэг болгосугай.

            4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд даалгасугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1039
18656
149149
4723364

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc