2019 оны 08 сарын 29-ний өдөр                 Дугаар А/304              Улаанбаатар хот

 

 

Арга хэмжээ авах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “б”, 29.2, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам талбайг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчигч тээврийн бага оврын автобусны зогсоол хэлбэрээр ашиглаж иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа үйлдлийг таслан зогсоож, нийтийн эзэмшлийн зам, талбайг зориулалтын дагуу ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлж хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/, 1 дүгээр хорооны Засаг дарга Л.Баярдалай нарт тус тус даалгасугай.

2. Дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд үүрэг болгосугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

979
18615
149089
4723304

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc