2019 оны 09 сарын 07-ны өдөр      Дугаар А/314              Улаанбаатар хот

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх Нэгдсэн эмнэлгийн дулааны ЦТП узелийн хэрэглээний халуун усны автомат хаалт суурилуулах ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг /Д.Бааст/-т шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

            2. Засварын ажилд шаардагдах зардлыг өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            3. Ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Техник хяналтын ажлын хэсэг /Ц.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1033
18657
149143
4723358

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc