2019 оны 09 сарын 09-ний өдөр                 Дугаар А/315              Улаанбаатар хот

 

“Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай”

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/127 дугаар Бруцеллёзын вакцинжуулалтыг зохион байгуулах тухай тушаал, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/869 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн нутаг дэвсгэр дэх бруцеллёз өвчинд мэдрэмтгий мал /тугал, ишиг, хурга/-ыг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг мал бүхий 12,13,14 дүгээр хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

            2. Вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хэмжээг нэгдүгээр хавсралтаар, шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            3. Бруцеллёз өвчинд мэдрэмтгий мал /тугал, ишиг, хурга/-ыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулж, дүн мэдээг тухай бүр мэдээлж ажиллахыг Мал эмнэлэг үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК /Н.Энхбаатар/-т, “ТҮДА” ХХК /Ж.Отгонням/-д, “Ганган буга” ХХК /Ч.Оюун/-д, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Мал эмнэлгийн тасаг /Э.Хасбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

            4. Вакцинжуулалтад шаардагдах 1,570,380 /Нэг сая таван зуун далан мянга гурван зуун наян төгрөг/-ийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            5. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд үүрэг болгосугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

895
18552
149005
4723220

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc