2019 оны 09 сарын 17-ны өдөр      Дугаар А/322              Улаанбаатар хот

 

Шагнах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хөнгөн аж үйлдвэр үүсч хөгжсөний 85 жил, 13 дугаар хорооны 50 жилийн ой, Эрүүл мэндийн салбарын баярыг тохиолдуулан тухайн салбартаа идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласан хавсралтад заагдсан 5 иргэнийг Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр, 20 иргэнийг Засаг даргын “Жуух бичиг”-ээр, 10 иргэнийг Засаг даргын  “Өргөмжлөл”-өөр тус тус шагнасугай.

            2. Шагналын дагалдах мөнгө 1,710,000 /нэг сая долоон зуун арван мянга/ төгрөгийг хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

977
18614
149087
4723302

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc