2019 оны 11 сарын 25-ны өдөр      Дугаар А/403              Улаанбаатар хот

 

 

Эрх түр шилжүүлэх тухай

 

 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

1. Төрийн албаны хэвийн, тасралтгүй байдлыг хангах ажлын зайлшгүй шаардлагаар 243 дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын цалин хөлсийг олгох, цэцэрлэгийн  тогтмол зардлуудыг холбогдох байгууллагуудад шилжүүлэх санхүүгийн акт баримтад нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг 2019 оны 11 дугаар сарын 25-ны өдрөөс Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Жариймаагийн Отгонхорлоод түр хугацаанд шилжүүлсүгэй.

2. Захирамжийн 1 дүгээр хэсэгт зааснаас бусад бүхий л санхүүгийн гүйлгээг түр хугацаанд зогсоосугай.

3. 243 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, сургалт, хөгжил, төлөвшлийн ажлыг хэвийн тасралтгүй явуулахыг Боловсролын хэлтсийн дарга /Ж.Отгонхорлоо/-д, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга /М.Цогзолмаа/-д,  Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-нарт тус тус  даалгасугай.

 

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

944
18351
44651
5845850

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc