2019 оны 11 сарын 28-ны өдөр Дугаар А/409 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай “ хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 57 дугаар зүйлийн 57.1, “Газрын төлбөрийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Тус дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллага, улсын тусгай хамгаалалттай газар Дархан цаазат Богдхан уулын амуудад газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглалтын байдал, газрын төлбөр барагдуулалтанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын төлөвлөгөөг хоёр дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Баталсан төлөвлөгөөний дагуу дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас газрын төлбөрийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба /Ч.Мөнхбаатар/-нд даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН