2019 оны 12 сарын 03-ны өдөр      Дугаар А/415              Улаанбаатар хот

 

 

Шинэчлэн найруулсан Татварын багц хууль,

Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт

өөрчлөлтүүдийг танилцуулах сургалт зохион

байгуулах тухай

 

 

            Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль шинэчлэн батлагдсан, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх, тайлбарлан таниулах зорилготойгоор тус дүүрэгт бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байгууллагын санхүү бүртгэл, эдийн засгийн ажилтнуудад сургалт, сурталчилгааг 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулсугай.

2. “Сургалт сурталчилгаа зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн” -ийг нэгдүгээр, “Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санхүү бүртгэл, эдийн засгийн ажилтнуудад явуулах сургалтын удирдамж”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Шаардагдах 13,225,000 /Арван гурван сая хоёр зуун хорин таван мянган/ төгрөгийг гуравдугаар хавсралтаар баталж Татварын хэлтсийн холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-д тус тус зөвшөөрсүгэй.

4. Шинэчлэн найруулсан хуулийн сургалт, сурталчилгааг зохион байгуулах үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д, хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгслээр сурталчлах ажлыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд /-т хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг 2019 оны 12 дугаар сарын 25-ны дотор танилцуулахыг Татварын хэлтэс /Д.Батжаргал/-д тус тус үүрэг болгосугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1063
0
59443
6487534

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc