2019 оны 12 сарын 23-ны өдөр      Дугаар А/450              Улаанбаатар хот

 

 

Дүүрэгт 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө

оруулалт, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл

хангах ажлын хэсэг байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Дүүргийн төсвийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл хангах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн үе шатны хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Ажлын хэсгийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг шуурхай зохион байгуулж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг ажлын хэсэг /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

603
18324
44310
5845509

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc