2020 оны 01 сарын 28-ны өдөр            Дугаар А/41                  Улаанбаатар хот

 

 

Шинэ коронавирусийн халдвараас

урьдчилан сэргийлэх, хянах ажлыг

эрчимжүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6б, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн анхдугаар хуралдаан, Нийслэлийн онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2 дугаар хуралдаанаас гарсан шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны А/108 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1. Томуу, томуу төст өвчний тархалт, шинэ коронавирусийн халдвараас

    урьдчилан сэргийлэх чиглэлээр  шуурхай  арга  хэмжээ авч ажиллах, үүрэг  бүхий  ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэг дүгээр, шаардагдах  төсвийг х оёрдугаар  хавсралтаар тус тус баталсугай.

  2. Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон Шинэ коронавирусийн

    халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд дараах  арга  хэмжээ  авч  хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тус тус үүрэг болгосугай.

    2.1 Олон нийтийг хамарсан бүх арга хэмжээ зохион байгуулахыг  түр хугацаагаар зогсоох, энэ талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэх ажил зохион байгуулахыг Тамгын газар /Б.Энхболд/, Хороодын Засаг дарга нарт;

    2.2 Ерөнхий боловсролын болон их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, бүх шатны сургалтын төв, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хаасан шийдвэрийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, харгалзах хүнгүй, гэртээ үлдсэн хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сургалтын хөтөлбөрийн дагуу цахим сургалтыг зохион байгуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсролын хэлтэс /Ж.Отгонхорлоо/, Цагдаагийн газар /Д.Манлайбаатар/, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т;

    2.3 Олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, соёл урлаг, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00.00 цаг хүртэл ажиллуулах хяналт тавьж ажиллахыг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Цагдаагийн газар /Д.Манлайбаатар/, Биеийн тамир, спорт хороо /Д.Жаргалсайхан/, Соёлын ордон /О.Анхбаяр/;

    2.4 Шинэ коронавирусийн халдварын болзошгүй тохиолдлын үед ажиллах хүний нөөц, яаралтай тусламжийн болон тусгаарлах өрөө, шаардлагатай эм, эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлэх Эрүүл мэндийн төв /Э.Бодьцэцэг/-т, Нэгдсэн эмнэлэг /Д.Бааст/-т;

    2.5 Аж ахуйн нэгж байгууллага, хороо, гудамж хэсэг, СӨХ, өрхүүдэд эрүүл мэндийн зөвлөгөө, халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг зөвлөмжийг тогтмол зохион байгуулах, албан хаагчид, үйлчлүүлэгчдийг гараа халдваргүйжүүлэх нөхцлөөр хангах, амны хаалтны хэрэглээг хэвшүүлэх ажлыг зохион байгууллахыг Хороодын Засаг дарга нарт;

    2.6 Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг цаг алдалгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэх ажлыг Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн /М.Өнөрсайхан/-т;

  3. Томуу, томуу төст өвчний тархалт, шинэ коронавирусийн халдвараас

    Урьдчилан  сэргийлэх ажлын хэрэгжилтийг хангаж, болзошгүй тохиолдлын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлж шуурхай арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсэг /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.

  4. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд шаардагдах

    нийт 57.870.000 /тавин долоон сая найман зуун далан мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

  5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлага, мэдээллээр

хангаж ажиллахыг ажлын хэсэг /Г.Батсайхан/-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3787
16159
101541
7070639

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc