2020 оны 01 сарын 02-ны өдөр      Дугаар А/02                Улаанбаатар хот

 

Цэргийн үүрэгтний үзлэг шалгалт                                                                                                             явуулах тухай

 

 

             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, Цэргийн албаны тухай хуулийн 32, 34 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Төрийн захиргааны байгууллага, дүүргийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудад “Цэргийн үүрэгтний үзлэг шалгалт”-ыг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд зохион байгуулж явуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /дэд хурандаа Г.Жаргалсайхан/-т үүрэг болгосугай.

            2. Цэргийн үүрэгтний үзлэг шалгалтыг зохион байгуулж явуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ажлын хэсгийн

дарга:

Г.Жаргалсайхан

Төлөвлөлт, сургалтын

офицер, дэд хурандаа

Нарийн бичгийн

дарга

Н.Цэцэгбал

Мэдээллийн аюулгүй

байдлын офицер, ахмад

Гишүүд:

Н.Насанбат

Тоо бүртгэлийн офицер,

ахмад

 

Ц.Чингүүнболд

Дайчилгааны офицер,

Дэслэгч

 

            3. Батлан хамгаалах хууль тогтоомж бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийн үнэлэлт, дүгнэлт өгч, хууль сурталчлах, иргэний цэргийн үүргээ биелүүлэх боломжийг олгох зорилгоор гарын авлага, тараах материал боловсруулан тараах, иргэн албан тушаалтанд иргэний цэргийн үүргээ биелүүлэх талаар мэргэжил арга зүйн заавар, зөвөлгөө өгөн төрийн захиргааны төв байгууллага, нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа 18-50 насны /1970-2002/ цэргийн үүрэгтнийг үзлэгт бүрэн хамруулан илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг аван ажиллахыг ажлын  хэсэг /дэд хурандаа Г.Жаргалсайхан/-т даалгасугай.

            4. Цэргийн үүрэгтний үзлэг шалгалтад хамрагдах нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын нэрийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, шалгалтын удирдамжийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

            5. Байгууллагадаа ажиллаж байгаа 18-50 насны цэргийн үүрэгтнүүдийг үзлэг шалгалтад бүрэн хамруулахыг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга /захирал/ нарт, цэргийн үүрэгтний үзлэг шалгалт явуулсан дүнг нэгтгэн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны дотор дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг Цэргийн штаб /дэд хурандаа Г.Жаргалсайхан/-т үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                       Ж. АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3772
16160
101526
7070624

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc