2020 оны 02 сарын 05-ны өдөр      Дугаар А/69                Улаанбаатар хот

 

 

Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн

хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх хөтөлбөр,

төсөл, арга хэмжээний төлөвлөлт, дүгнэлт

гаргах ажлын хэсэг байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 60, 63 дугаар зүйл, Сангийн сайдын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 228 дугаар тушаалаар батлагдсан Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журмын 5.5, 5.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг төлөвлөх, хуваарилах, зарцуулах үйл ажиллагаанд арга зүйн зөвлөмж өгч дүгнэлт гаргах эрх бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар иргэдээс санал авах ажлын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт,  хөтөлбөр, төсөл арга хэмжээний санал асуулгыг хууль, тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангахыг ажлын хэсэг /Л.Отгонбаяр/ үүрэг болгосугай.

            3. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт,  хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалтыг эцэслэн боловсруулж дүгнэлт гарган 2020 оны 06 дугаар сард багтаан танилцуулахыг ажлын хэсэг /Л.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

            4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3907
16167
101661
7070759

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc