2020 оны 01 сарын 02-ны өдөр      Дугаар А/01                Улаанбаатар хот

 

 

Шуурхай штабын хугацааг сунгаж

ажиллуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.3, Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг дамжуулах, удирдлага зохицуулалтаар хангах, голомтод хүрэлцэн очиж хариу арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий Шуурхай штабыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сунгаж ажиллуулсугай.

            2. Шуурхай штабт үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний хуваарийг 1 дүгээр, шуурхай албаны автомашины хуваарийг 2 дугаар, штабын ажиллах журмыг 3 дугаар, шаардагдах зардлын тооцоог 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

            3. Ээлжийн үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу нэмэгдэл хөлс олгох, эсхүл мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т заасны дагуу нөхөн амруулахыг холбогдох хэлтэс, албадын дарга, захирал нарт зөвшөөрсүгэй.

            4. Шуурхай штабын үйл ажиллагаанд шаардагдах 10935800 /Арван сая есөн зуун гучин таван мянга найман зуу/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            5. Үүрэг гүйцэтгэх үеийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, сахилга хариуцлагыг чанд сахин ажиллахыг Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга, захирал нарт үүрэг болгосугай. 

            6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, батлагдсан хуваарийг мөрдөөгүй албан тушаалтанд холбогдох хариуцлага тооцож ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3759
16158
101514
7070612

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc