2020 оны 02 сарын 19-ний өдөр                 Дугаар А/90                Улаанбаатар хот

 

Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг

шинэчлэх тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 29.2  Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16.2 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн үйл ажиллагааг хангах салбар дундын зохицуулах чиг үүрэг бүхий Хүүхдийн төлөө зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, дүрмийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

            2. Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан үйл ажиллагааг эрчимжүүлж, төлөвлөгөө гарган хагас бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг Ажлын албанд үүрэг болгосугай.

            3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Дүүргийн Засаг даргын 2018 оны А/37 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3889
16157
101643
7070741

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc