2020 оны 03 сарын 02-ны өдөр      Дугаар А/104              Улаанбаатар хот

 

 

Болзошгүй шар усны үерийн аюулаас

урьдчилан сэргийлэх арга хэмжээ

зохион байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн нутаг дэвсгэрт үүсч болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлэх,  үерийн ус зайлуулах далан суваг, ус нэвтрүүлэх хоолойн бөглөрөлийг арилгаж, үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зөрчил дутагдлыг арилгах үзлэг шалгалт явуулах арга хэмжээг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

            2. Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын далан суваг, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан хур хог хаягдлыг арилгуулах, үерийн далан сувгийн цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ /Ц.Цогтсайхан/, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.  

            3. Туул голын эрэг дагуу батлагдаагүй зам маршрут бүхий мөс цөмрөх аюултай газруудад хяналт тавьж, үзлэг шалгалт зохион байгуулахыг Онцгой байдлын хэлтэс /дэд хурандаа В.Батсайхан/, Замын цагдаагийн хэлтэс /дэд хурандаа Н.Хангарьд/ нарт үүрэг болгосугай.

            4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3795
16162
101549
7070647

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc