2020 оны 03 сарын 03-ны өдөр      Дугаар А/106              Улаанбаатар хот

 

 

 

12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн

/ганц бие эцэг/ ажлын цагийг хорогдуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6.а, 29.2, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/268 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан дүүргийн нутгийн захиргааны байгууллага болон дэргэдэх хэлтэс, албад, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн /ганц бие эцэг/ ажлын цагийг 1 цагаар хорогдуулж 09:00-17:00 цагийн хооронд ажиллуулахыг холбогдох хэлтэс, алба, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал нарт зөвшөөрсүгэй.

            2. Зохицуулалтад хамрагдаж байгаа ажилтнуудын албан үүргийг дээрх хугацаанд бүрэн гүйцэтгүүлж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохион байгуулан цалин, хөлсийг ажилласанд тооцож олгохыг байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

            3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3615
16107
101369
7070467

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc