2020 оны 03 сарын 17-ны өдөр      Дугаар А/132              Улаанбаатар хот

 

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх

ажлыг эрчимжүүлэх тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.5, 18.2.12, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.7,15.1.8, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр албан даалгавар, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 02 дугаар албан даалгаврыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг зохион байгуулж ажиллуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Онцгой  байдлын хэлтэс /В.Батсайхан/-т, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа /Д.Батмөнх/-т, Цагдаагийн газар /Д.Манлайбаатар/-т, Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/-т тус тус даалгасугай.

            2. Ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авах зохион байгуулалтай арга хэмжээг нэгдүгээр хавсралтаар, дүүргийн ногоон бүсэд эргүүл, Богдхан уулын амуудад, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх үүрэг гүйцэтгэх албан хаагчдын хоол хүнс, шатахууны зардал, холбооны зардлыг гуравдугаар хавсралтаар, ой, хээрийн түймэр гарсан үед ажиллах томилгоожсон аж ахуй нэгж байгууллагын хуваарийг  дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

            3. Түр постод үүрэг гүйцэтгэх онцгой байдлын албан хаагчдын хоолны зардал 4.720.000 /дөрвөн сая долоон зуун хорин мянга/ төгрөг, эргүүл шалгалтаар явах автомашины шатахууны зардал 1.242.000 /нэг сая хоёр зуун дөчин хоёр мянга/ төгрөг, сэрэмжлүүлэх материалын зардал 3.000.000 /гурван сая/ төгрөг, техникийн бэлэн байдлын зардал 10.300.000 /арван сая гурван зуу мянган/ төгрөг,  нийт 19.262.000 /арван есөн сая хоёр зуун жаран хоёр мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарцуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц үр дүнг 15 хоног тутамд танилцуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /В.Батсайхан/-т үүрэг болгосугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3781
16160
101535
7070633

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc