2020 оны 03 сарын 19-ний өдөр                 Дугаар А/138              Улаанбаатар хот

 

 

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс

урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын

арга хэмжээг зохион байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.6, 34 дүгээр зүйлийн 34.3, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/351 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Халдварт өвчинд мэдрэмтгий мал, амьтны тархвар зүйн судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад мал, амьтныг бүрэн хамруулж ажиллахыг Мал эмнэлэг үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК /Н.Энхбаатар/-д, “ТҮДА” ХХК /Ж.Отгонням/-д, “Ганган буга” ХХК /Ч.Оюун/-д, хяналт тавьж ажиллахыг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т тус тус үүрэг болгосугай.

            2. Вакцинжуулалтад хамрагдах малын тоо, вакцины хэмжээг нэгдүгээр хавсралтаар, шаардагдах шатахуун, материалын зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            3. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтныг вакцинжуулах ажлыг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25ы өдрийн дотор зохион байгуулж, дүн мэдээг тухай бүр мэдээлж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т, вакцинжуулалтад дүүргийн нутаг дэвсгэр дэх мал, амьтныг бүрэн хамруулж, зарлан мэдээлж ажиллахыг 12, 13, 14 дүгээр хорооны Засаг дарга нарт тус тус даалгасугай.

            4. Вакцинжуулалтад шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            5. Захирамж биелүүлэхээс татгалзсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т тус тус үүрэг болгосугай.

            6. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд үүрэг болгосугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3841
16163
101595
7070693

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc