2020 оны 03 сарын 31-ний өдөр                 Дугаар А/143              Улаанбаатар хот

  

Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг

байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн  32.1.1, 32.1.2, 51 дүгээр зүйлийн 51.4, Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 24 дүгээр тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/185 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны заавар”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн нутаг дэвсгэрт гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг”-ийг байгуулсугай. 

2. Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх сайн дурын хэсгийн ахлагч болон бүрэлдэхүүнийг гүйцэтгэх чиг үүрэгтэй нь уялдуулан мэргэжлийн сургалтад үе шаттай хамруулж мэдлэг чадвар олгох,  мэргэжил, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /дэд хурандаа В.Батсайхан/-т даалгасугай.

3. Гамшгаас хамгаалах сайн дурын үйл ажиллагааны нийтлэг журамд заагдсаны дагуу сайн дурын хэсгийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх үеийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг чанд баримтлан,  гамшгаас хамгаалах арга хэмжээг удирдан зохион байгуулах үүрэг хүлээсэн Онцгой байдлын байгууллагын албан тушаалтны тушаал зааврыг биелүүлэн ажиллахыг, сайн дурын хэсгийн ахлагчид үүрэг болгосугай.

4. Гамшгийн үеийн үйл ажиллагаанд болон гамшгийн хор уршгийг арилгах, эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох сайн дурын хэсгийн бүрэлдэхүүний хувцас хэрэглэл, шаардагдах багаж хэрэгсэл, томилолт, урамшууллын зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгохыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3583
16101
101337
7070435

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc