2020 оны 04 сарын 13-ны өдөр      Дугаар А/171              Улаанбаатар хот

 

 

Дэд ажлын хэсэг байгуулах тухай

  

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дүгээр заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 1 дүгээр ангийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоох, сурагчдын бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах үүрэг бүхий дүүргийн Дэд  ажлын  хэсгийг хавсралтаар баталсугай.

            2. Ажлын хэсгийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллахыг Дэд ажлын хэсэг /А.Амартүвшин/-т үүрэг болгосугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3775
16160
101529
7070627

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc