2020 оны 04 сарын 15-ны өдөр      Дугаар А/178              Улаанбаатар хот

 

 

Хяналтын цэг байгуулахад

хөрөнгө гаргах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “В”, 29.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн 10, 12, 13, 14, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хайрга, дайрга олборлож байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа, тээвэрлэлтэд хяналт тавих ажлыг сайжруулах зорилгоор холбогдох хэлтэс, албадтай хамтарч нэмэлтээр 2 хяналтын цэг байгуулахыг ажлын хэсэг /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.

            2. Нэмэлтээр байгуулагдах хяналтын цэгт  үүрэг гүйцэтгэх албан хаагчдыг томилж ажиллуулахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар /Д.Манлайбаатар/-т, Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/-т даалгасугай.

            3. Хяналтын цэг байгуулахад шаардагдах зардлыг хавсралтаар баталж, байгаль хамгаалах, тоосжилтыг бууруулах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд үүрэг болгосугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3918
16171
101672
7070770

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc