“Автобустай аялал-Ажлын шуурхай ярилцлага” арга хэмжээ зохион байгуулагдана

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2018 оны 11 сарын байдлаар бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 758, үүнээс 57,3% буюу 435 нь 15-34 насны залуучууд, үүний 202 нь эмэгтэйчүүд байна.

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлтэй хамтран бүртгэлтэй ажил хайгч залуучуудын хандлагыг өөрчлөх, сэтгэл зүйд нөлөөлөх, ажил хөдөлмөрийн амтыг мэдрүүлэх, идэвхжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, ажлын байртай газар дээр нь танилцуулан, ажлын ярилцлага зохион байгуулж, ажилд зуучлах, залуучуудад холбогдох мэдээ мэдээлэл өгөх зорилгоор “Автобустай аялал-Ажлын шуурхай ярилцлага” арга хэмжээг ажилгүй 40 залуучуудыг хамруулан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Залуучууд 250 гаруй нээлттэй ажлын байр бүхий “Говь”ХК, ”Витафит”ХХК, “Эко консракшн”ХХК зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, ”Таван богд фүүдс”ХХК  “Номин”ХХК, “Шпитц”ХХК, ”Омск”ХХК зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй  ажлын шууд ярилцлага хийж, анкет бөглөх зэргээр 7 өртөөгөөр автобусаар аялан, хэрэгцээтэй мэдээ мэдээлэл авч, тохирсон ажлын байрандаа зуучлагдан ажилтай, орлоготой болох боломж бүрдэх юм.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

131
51751
126052
4700267

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc