“Ажилтай-Орлоготой иргэн” ажилд зуучлах өдөрлөг зохион байгуулагдана

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9.1 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн ажилгүй, ажил хайгч иргэдэд хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны мэдээлэл өгөх, үйлдвэр дээрх мэргэжил олгох  сургалтанд хамруулах зорилгоор Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “Ажилтай-Орлоготой иргэн” сэдэвт ажилд зуучлах өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт Хан-Уул дүүрэгт байрладаг томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд оролцох бөгөөд нээлттэй ажлын байр зарлаад байна.

Өдөрлөг 2018.07.03-04-ний өдрийн 10.00-15.00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт зохион байгуулагдана. Тус арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцсоноор урамшуулалтайгаар ажлын байран дээрх сургалтанд хамрагдан мэргэжил эзэмшиж, ажлын байртай болох боломж бүрдэх юм.  


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

136
51755
126057
4700272

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc