ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА                                                              

Огноо: 2018 оны 06 дугаар сарын 13

Тендер шалгаруулалтын нэр: Хан-уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв онөаатүг-ын хэрэгцээнд зориулж 2 ширхэг бага оврын ачааны машин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2018/ТҮТ-05-33                                                           

        Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ-ын хэрэгцээнд зориулж 2 ширхэг бага оврын ачааны машин нийлүүлэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

        Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон Туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2016, 2017 он/-ийн борлуулалтын дундаж 20 000 000 төгрөгөөс багагүй байх.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил /2017 он/

Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: : Сүүлийн 1 жилийн /2017 он/ нэг жилийн хугацаанд доод тал нь  нэг удаа авто машин нийлүүлэх ажил гүйцэтгэсэн байх, түүнийг нотлох баримт: Ажил гүйцэтгэсэн гэрээ, хүлээлцсэн актыг фото зургийн хамт ирүүлэх            

Шаардлагатай тусгай зөвшөөрөл: байхгүй

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Үнийн саналыг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 11.00 минут–аас өмнө өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 11.30 минут нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 70009011

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3721
14158
51773
3214522

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc